Мэдээллийн бодит байдлыг баталгаажуулахаас нааш ямар ч тохиолдолд олон нийтэд түгээхээс татгалзана.
Мэдээллийн эх сурвалжийг ил тод нэрлэж баталгаажуулна.
Мэдээллийн бүтэц, агуулгыг буруугаар ойлгуулах, бодит байдлыг хэл найруулга, техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүйг эрмэлзэнэ.
Мэдээлэлд холбоотой бүх талын эх сурвалжид тайлбар өгөх боломжийг ижил түвшинд олгоно.
Хараат бус, бие даасан, тэнцвэртэй мэдээллийг хүргэх үүднээс аливаа нам, улс төрийн хүчин, төрийн болон бизнесийн байгууллагын хяналтаас ангид олон нийтийн дуу хоолойг илэрхийлсэн, үндэсний эрх ашиг, нийгмийн үнэт зүйл, хүний эрх, шударга ёсыг дээдэлсэн зарчимтай, ёс зүйтэй мэдээллийг түгээнэ.
Боловсрол, нийгэм, улс төр, эдийн засаг, спорт, соёл урлаг, технологи, дотоод болон гадаадын цаг үеийн мэдээлэл, сэтгүүлзүйн олон төрөлт контентыг хэрэглэгчид хүргэхээс гадна уншигчдыг хөтлөх, боловсруулах, соён гэгээрүүлэх үүргээ ухамсарлан нийгмийг чиглүүлэх, түүчээлэх үүргээ чухалчлан үзнэ.
Бид нийгмийн бүхий л хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэхийг хичээнгүйлэн ажиллах бөгөөд хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангасан олон янзат байдлыг хангасан контентыг бүтээх, түгээхэд анхаарна.