Skip to main content

Бидний тухай

Цахим сэтгүүлзүйд шинэ өнгө төрх, шинэ хэрэглээг нэвтрүүлсэн GoGo.mn сайт анх 2007 онд уншигчдын хүртээл болж өдгөө 19 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд бид Монголын хамгийн өргөн хэрэглэж буй, итгэж болох сайтуудын нэг болж чадсан билээ. Өдөрт 400-870 мянган уншигч манай сайтад ханддаг бөгөөд бид аливаа улс төрийн нам, хүчин, бизнесийн болон төрийн бус байгууллагаас хараат бус тэнцвэрт байдлыг хангасан, олон нийтийн дуу хоолойг илэрхийлсэн, үндэсний эрх ашиг, нийгмийн үнэт зүйл, хүний эрх, шударга ёсыг дээдэлсэн зарчимтай, ёс зүйтэй мэдээллийг хүргэхээр ажилладаг.

Бид Редакцын бодлого, Ёс зүйн зарчмаа уншигчдад нээлттэй мэдээлсэн анхны сайтуудын нэг болохоос гадна олон улсын медиа стандарт буюу ISAS 9001 -г баталгаажуулсан анхны хэвлэл мэдээллийн байгууллага.

Мөн GoGo.mn сайт BBC-гийн “50:50 The Equality Project” /Тэгш байдал төсөл/ төсөлтэй албан ёсоор түншилсэн Монголын анхны мэдээллийн сайт болсон. Энэхүү түншлэлийн хүрээнд бид BBC өөрийн контентод эмэгтэйчүүд төдийгүй үндэстний болон бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дуу хоолойг амжилттай нэмэгдүүлэхдээ хэрэглэсэн аргачлалыг нэвтрүүлэн ашиглаж буй. Бид эх сурвалжийн хүйсийн тэнцвэрт байдлыг мэдээ, нийтлэлдээ төдийгүй цаашлаад зурган өгүүлэмжид ч хангахыг эрмэлздэг.

Жилээс жилд технологийн дэвшилд тулгуурлаж өөрсдийн бүтээл, контентыг сайжруулж, баяжуулж буй редакц юм.

GoGo.mn Team

GoGo брэндийг илтгэх GoGo Булан

Мега төсөл

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй мега төслүүдийн талаарх багц мэдээллийг цувралаар хүргэх

СЕО

Салбартаа манлайлагч компаниудын гүйцэтгэх захирлуудын ажлын арга барил, туршлагыг хуваалцах

GoGo Café

Нийгэмдээ нөлөөтэй эрхмүүдтэй кофе уух зуураа ярилцах

Элчин сайд

Монгол Улсад өөрийн улсаа төлөөлөн суугаа эрхмүүдийн бодлого, зорилгыг хүргэх

GoGo-ийн асуултууд

Гэгээлэг, сэтгэл дулаацуулам энерги түгээх эгэл бөгөөд сонирхолтой агуулгатай

Гутал

Амьдралд болж буй нөгөө талаас болохгүй олон зүйлийг нийгмийг төлөөлөн өгүүлэх

Манай хамт олон

Б.Үнэнбат

Б.Үнэнбат

Монгол Контент ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Б.Эрдэнэчимэг

Б.Эрдэнэчимэг

Редактор, сэтгүүлч

Ажилласан жил: 24

Хариуцсан салбар: Эдийн засаг

Хариуцсан булан: CEO

erdenechimeg@mongolcontent.mn

Э.Энхмаа

Э.Энхмаа

Сэтгүүлч

Ажилласан жил: 24

Хариуцсан салбар: Эрүүл мэнд, нийгэм

Хариуцсан булан: GoGo Café

enkhmaa@mongolcontent.mn

А.Наранцацрал

А.Наранцацрал

Сэтгүүлч, орчуулагч

Ажилласан жил: 17

Хариуцсан салбар: Дэлхийн мэдээ, Нийгэм

narantsatsral@mongolcontent.mn

Б.Нямдарь

Б.Нямдарь

Сэтгүүлч

Ажилласан жил: 17

Хариуцсан салбар: Боловсрол

Хариуцсан булан: Элчин сайд, Соёлын довтолгоо

nyamdari@mongolcontent.mn

Г.Тэгшсүрэн

Г.Тэгшсүрэн

Сэтгүүлч

Ажилласан жил: 13

Хариуцсан салбар: Нийгэм

Хариуцсан булан: Гутал

tegshsuren@mongolcontent.mn

Б.Азбаяр

Б.Азбаяр

Сэтгүүлч

Ажилласан жил: 6

Хариуцсан салбар: Нийгэм

azbayar@mongolcontent.mn

Г.Өнөболд

Г.Өнөболд

Зурагчин

Ажилласан жил: 16

Хариуцсан салбар: Гэрэл зураг

unubold@mongolcontent.mn