Skip to main content
Star Icon

Дорнын зурхай - Ерөнхий зурхай

Хулгана icon
Хулгана
Хулгана iconХулгана

ЕРӨНХИЙ ШИНЖ

/сэтгэл татсан, түргэн зантай/
Түүнийг анх харахад, тэр тайван, хөгжилтэй мэт санагддаг. Гэвч түүний гадаад байдал ийм сэтгэгдэл төрүүлнэ харин яг үнэндээ цаана нь байнгын оргилуун зан нуугдаж байдаг. Түүнтэй урт удаан хугацаанд харьцаад ирвэл, тэр өөрт нь байдаг хийрхэг, тогтворгүй, хурдан зангуудаа гаргаж эхэлнэ.
Тэр хэрүүл маргаан, шуугиан дэгдээдэг хүн. Найз нөхдийн хүрээнд байж, хов ярих, муу хэлэх дуртай, тиймээс түүнд жинхэнэ найзууд гэхээсээ илүү таньдаг хүмүүс их байдаг. Өөрөө ч хүмүүст итгэж нууц болон ажлаа ярьдаггүй.
Ямар ч юмнаас хувийн ашиг хонжоо гаргахыг хамгаас илүү хүсдэг: өөрийн сэтгэл татам байдлаас, найз нөхдөөс, таньдаг хүмүүсээс,өөрийн эсвэл хүний мөнгө төгрөгнөөс. Өөрийн аюултай гоо үзэмжээ чадварлаг ба хэмжээ хязгааргүй ашигладаг.

Тэр ирээдүйн амьдралдаа байнга санаа зовдог. Хөгширсөн үеэ хангалуун байлгахын тулд хэмнэх тухайгаа бодон өнөөдрөөр эрчимтэй амьдардаг. Бусдад мөнгө зээлдүүлэхдээ хайр харамгүй өгөөд байдаггүй. Харамсалтай нь хурааж байгаа мөнгөө дор нь үрдэг учир нь тэр төрөлхийн тансаг хоолонд, наргих, уух, тоглох дуртай мөн өөрийгөө хязгаарлах дургүй.
Энэ жилд төрсөн эмэгтэй юм хурааж, цуглуулдагаараа их ялгардаг. Бараа худалдаж дуусгах газар түүнийг харж болно, тэнд л ашиг хонжоо гаргах үүднээс тэр бүх юмыг хямд үнээр дараалан худалдан авдаг.

Бүх Хулгана жилтнүүдийн уран сэтгэмж нь сайн хөгжсөн байдаг. Үүсгэн байгуулагч, бүтээн байгуулэгч нар болж чадна гэхдээ хамгаас илүү гайхалтай шүүмжлэгч нар болно. Тэр хэрэгтэй чухал зөвлөгөө өгдөг. Зарим нэг нь аюултай шийдвэр гаргадаг, өөрийн таашаалыг хүртэхийн тулд бүхнийг устгаж чадна.
Түүнийг шалигүй бэртэгчин зантай гэж хэлж болох ч үнэнч шударга. Ажил нь нурах хандлагтай байсан ч эцэс хүртэл нь явдаг. Хэрвээ түр зуурын цэнгэлд татагдахгүй, байнга чамлаад байхгүй бол өөрийн амьдралаа зохиож, түүндээ сэтгэл хангалуун байж чадна. Хулгана жилтнүүд хөдөлмөрөөр бус харин заль хэрэглэж амьдрахыг эрхэмлэдэг. Бусдын нөсөр их хөдөлмөрийг ашиглан олон зүйлийг олж авдаг. Тэр мөлжигч маягийн амьдралтай хүн, мөнгө хүүлэгч байж чадна. Залхуу болон аюулгүй байдалд байх хүсэл нь зарим нэг Хулгана жилтнүүдийг албан тушаалдаа онгирсон "албан газрын харх" болгодог.

Тэр улс төрд амжилт гаргаж чадна, алдартай жүжигчин болно. Бие хүчний ажлаас илүү оюун ухааны ажил түүнд зохино. Сайн эргэцүүлэн боддогоосоо гадна тэр бас уян байдаг. Хайртай хүмүүсдээ агуу сэтгэлтэй ханддаг, ялангуяа харилцан хайр байвал. Зөвхөн хайр дурлалд л өөрийгөө илэрхийлдэг.
Амьдралын хоёрдугаар үе нь ширүүн өнгөрнө. Уян зангаасаа болж зөвхөн хураасан мөнгөө биш мөн аз жаргалаа ч алдана.
Амьдралын гуравдугаар үе нь зохион байгуулалттай мөн хөгшин үе нь ч маш тайван байна. Гэхдээ тэр хэзээ төрснөөс шалтгаална: өвөл үү, зун уу. Зун бол идэх юм хайх шаардлагтай болно тиймээс замд нь тависан урхинаас болгоомжлох хэрэгтэй.

Хоорондын харилцаа

Хэрвээ Луу жилтэнтэй гэрлэвэл маш амжилттай байна. Луу өөрийн агуу хүчээ түүнд өгнө харин Хулгана Лууд өөрийн шүүмжлэх ухаанаа.
Үхэр жилтэй хүн ч бас тохирно, түүний хажууд тайван бас аюулгүй байна.
Мич Хулганад гүн сэтгэгдэл төрүүлдэг.
Эрх чөлөөтэй, аминч Мориос хол явсан нь дээр. Морь Хулганы өмчирхөг занг тэвчихгүй.
Эрэгтэй Хулгана Гал Морьтой гэрлэвэл сүйрэл болно. Азаар Гал Морь нь 60 жилд ганц л тохионо.